ЕБС-ИЙН МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН БАГШ НАРЫН ДУНД “ҮНДЭСНИЙ БИЧИГ”-ИЙН ХИЧЭЭЛИЙН АРГАЗҮЙ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“Эх хэлний боловсролыг дэмжих жил”, Боловсролын хэлтэс байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд  Монгол хэл, бичгийн багш нарын дунд “Үндэсний бичиг” хичээлийн аргазүй, туршлага солилцох,өдөрлөгийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 34 дүгээр сургууль дээр Монгол хэлний судлагдахууны баг зохион байгууллаа. Тус өдөрлөгт төрийн ба төрийн бус өмчийн 21 сургуулийн 40 багш оролцов. Энэхүү өдөрлөгийн зорилго нь багш нар шинэлэг аргазүй, арга туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх, бийрээр бичих, цахим хэрэглэгдэхүүн бүтээлчээр хийх байлаа.

Уг өдөрлөгөөр МХУЗ-ын багш нар хамтран дараах сэдвээр сургалтыг зохион байгуулав. Үүнд:

  • “Цахим бичвэр, цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх аргазүй”

    /34 дүгээр сургуулийн багш Г.Даваанасан, 115 дугаар сургуулийн багш Э.Мөнх-Оргил, 41 дүгээр сургуулийн багш Д.Хулан /

  • “Үндэсний бичгийн хичээл шинэлэг хэлбэрээр заах аргазүй, туршлага солилцох”

    /26 дугаар сургуулийн багш Г.Уранцэцэг, 10 дугаар сургуулийн багш М.Тогтмол-Эрдэнэ/

  • “Бийрээр бичих аргазүй” “Монгол билиг оюун” сургуулийн багш Б.Пүрэвсүрэн, Д.Батмөнх, М.Эрдэнэ нар тус тус сургалт хийж, туршлага солилцлоо.

     

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

9150
11207
91591
4665806

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc