БАРИЛГЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй-2018” сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс санаачлан барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Номин констракшн деволопмент” группийн “Гарден Сити” төслийн барилга угсралтын талбайд зохион байгуулагдлаа.  

Үзүүлэх сургалтад нийслэлийн хэмжээнд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 400 аж ахуйн нэгж байгууллагын Захирал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд зэрг нийт 600 гаруй хүн хамрагдлаа.

Үзүүлэх сургалтаар Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, нийтийн гимнастик, барилгын талбайтай танилцах, Нийслэл Улаанбаатар хотод 2012-2017 онд гарсан үйлдвэрлэлийн ослын талаарх, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас болон удирдлагын тогтолцоо, Ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийх тухай, Өргөх, зөөх механизмын аюулгүй ажиллагаа зэрэг сэдвүүдээр санал солилцон, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар зөвлөгөө өгсөн үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

Тус үйл ажиллагааг 
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Ололт Амжилтын түлхүүр” ТББ, “Номин констракшн деволопмент” групп  хамтран амжилттай зохион байгууллаа. 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3881
5045
78411
4144232

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc