НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО

Өнөөдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтээс Хан-Уул дүүрэгт зохион байгууллаа.

Шинэчилсэн найруулгын төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал мэргэжилтнүүдийн хамт ирж, хуулийн төсөлийн бүтэц, төсөлд орсон онцлог заалтууд болон хуулийн 14 бүлэгт орсон  зүйл заалтыг тайлбарлан танилцууллаа.

Танилцуулагт  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хороо тус бүрээс 2 иргэн оролцон нийт 90 гаруй  хүн оролцлоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

9198
11245
91639
4665854

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc