ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧДЫН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2018 оны 04-р сарын 19-ний өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд явагдаж  9 сургуулийн 162 хүүхэд 3 насны ангиллаар өрсөлдлөө.

Багийн дүнгээр :Тэргүүн байрт 34-р сургууль, удаах байрт  41-р сургууль, гутгаар байрт Монгол оюу сургууль тус тус шалгарлаа.

Нийслэлийн шатны тэмцээнд 41, 34, Монгол оюу зэрэг сургуулиуд оролцох эрхээ авлаа.  Тэмцээнийг Монголын гимнастикийн холбоо болон Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос томилогдсон шүүгчид шүүн явууллаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3982
5114
78512
4144333

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc