ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БҮЛЭГ БОЛЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО ...

“Үйлдвэрлэгч танд...” сэдэвт хамтын ажиллагааг сайжруулах уулзалтын хүрээнд хийгдэж буй дараагийн арга хэмжээ хүнс худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжийн дунд зохион байгуулагдлаа.

Үйлдвэр эрхлэгчдэд харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд зорилгоор энэхүү уулзалт зохион байгуулагдаж байгаа.

 

Уулзалтанд Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг салбарын байгууллага, аж ахуйн нэгж гээд нийт 20 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцож мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө мэдээллээ авч, харилцан туршлага солилцож, цаашлаад хамтран бүлэг болж ажиллахаар боллоо.

 

Арга хэмжээнд дүүргийн Татварын хэлтэс, Хүнс Худалдаа Үйлчилгээний Хэлтэс, Голомт банк гэсэн байгууллагууд оролцож үйлдвэрлэгчдийг хэрэгцээт мэдээллээр ханган ажиллаа. Мөн салбарын шилдэг үйлдвэрлэгчдийн төлөөллөөр "Ногоодой" шүүс брэнд үйлдвэрлэгч "ТИНЦ" ХХК, "Вива талх" гэсэн жижиг дунд үйлдвэрлэлүүд оролцож өөрсдийн бизнесийн туршлагаас бусаддаа хуваалцсан юм.

“Үйлдвэрлэгч танд...” сэдэвт хамтын ажиллагааг сайжруулах уулзалтын дараагийн хэсэгт барилга, модон эдлэлийн салбарын жижиг дунд үйлдвэрлэгчид чуулах болно.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

158
1903
49141
4499505

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc