Хотын дарга Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа

Хотын дарга “Иргэд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн уулзалтад НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар оролцож байна. Тиймээс ямар ч сэдвээр асуудал байвал асууж, судалж болно. Яармаг орчинд Улаанбаатар хотын шинэ төвийг байгуулах төслийг та бүхэнд танилцууллаа. Энэ төсөл хэрэгжиж ажил хэрэг болсноор та бүхний амьдарч байгаа газар үнэд хүрэх, амьдрах орчин сайжрах үр нөлөөтэй. Иргэн бүр бохир, цэвэр усаа шийдсэн хашаандаа амины орон сууцтай, тохилог орчинд амьдрах хүсэлтэй байгаа. Энэ хүсэл шаардлагыг бид биелүүлэхээр ажиллаж байна. Үүнд иргэдийн өөрсдийн оролцоо маш чухал. Дахин төлөвлөлтийн хүрээнд бид та бүхэнтэй зөвшилцөж санал авч энэ ажлыг эхлүүлнэ. Суурьшлын бүсэд орон сууцны хороолол босох эсвэл айл өрхүүд нэгдэж дэд бүтцийн төв байгуулан стандартын шаардлагад нийцсэн амины орон сууцтай болох гэсэн 2 сонголт байна. Энэ та бүхнээс хамаарна” гэж ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэл, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, харьяа агентлагийн удирдлагууд Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болд бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр дүүргийн иргэд Яармаг орчимд босох шинэ төвтэй холбоотой асуудлаар санал хүсэлтээ хэлж, асуулт асуулаа.


Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8-р хорооны суурьшлын бүсэд 11462 өрх байна гэсэн судалгаа байна. Улаанбаатар хотын төр захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилгоор “Яармаг” хотын шинэ төвийг байгуулна. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн үйлчлүүлдэг. Аж ахуй нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээг үзүүлдэг төр захиргааны байгууллага руу хоногт дунджаар 200 мянга орчим автомашин зорьдог гэсэн судалгаа байна. Хотын захиргааг Яармаг орчимд нүүлгэн шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулах, хотын төв рүү чиглэсэн түгжрэлийг бууруулах чухал үр дүнтэй хэмээлээ.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

29
13573
84907
4150728

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc