ХАН –УУЛ "Их цэвэрлэгээ 90 минут" БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн  А/301 дүгээр захирамж, Дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар Хан-Уул дүүрэг "Их цэвэрлэгээ 90 минут" бүх их нийтийн их цэвэрлэгээнд  \2018.04.21\-ний өдөр идэвхтэй оролцлоо.  

Бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, хана, фасад, цонхоо угаах, өөрийн байгууллагын хаяг, хаягийн байгууламжийг засварлаж сэргээх, гадна талбайн сандал, хогийн сав тэдгээрийн өнгө үзэмжийг сайжруулж, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх, хайс хашлагаа будаж сэргээх зэрэг ажил зохион байгууллаа. 

Цэвэрлэгээнд дүүргийн 1400 орчим аж ахуйн нэгж байгууллагууд оролцсноос “АПУ”ХХК, “НОМИН ХОЛДИНГ” ХХК, ТЭЦ-3, “Содном Жамцалин хийд” “ОБ ПЛАСТИК”,  “ГОВЬ” зэрэг байгууллагууд идэвхи санаачлагтай оролцож 4500м2 нийтийн эзэмшлийн зам талбай болон байгууллагынхаа орчинд цэвэрлэгээ хийсэн байна.


Мөн Засаг даргын Тамгын газар, Нийтлэг үйлчилгээний албаны ажилчин албан хаагчид, “НОМИН ХОЛДИНГ” ХХК-ийн ажилчид  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмээтэй хөшөөг угааж, гүүрэн гарц болон автобусны буудлууд, авто зам дагуу байгуулсан цэцгийн мандал зэргийг угааж тэдгээрт наасан зарлалыг хуулаж цэвэрлэлээ.

Их цэвэрлэгээнд нийт 9600 орчим иргэн,  төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 3250 орчим ажилчин, албан хаагчид нийт 12850 хүн оролцож 314,000 м2 талбайд цэвэрлэгээ хийж 45 рейсээр 117 тонн хог хаягдлыг дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул агро” ОНӨААТҮГ зэрэг тээвэрлэгч байгууллагууд Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажилласан байна.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

163
1908
49147
4499511

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc