“Тэмүүлэл дүүрэн 55 өнгө”

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн гоо зүй-мэдрэмжийн агуулгын хүрээнд хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор  ХУД-ийн  тэргүүний 41–р цэцэрлэгийн Боловсролын тэргүүний ажилтан,тэргүүлэх багш Ч.Оюунбилэг багштай  бэлтгэл “В ” бүлгийн 55  хүүхдэд “5 өнгө 7 эгшиг” сургалтыг  зохион байгууллаа.

Сургалтын ялгарах онцлог нь  хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн кинонд  тулгуурлан дүрд дүгнэлт хийх,  үйл явдлыг ургуулан төсөөлөх, баатруудыг өнгөөр будуулж, нэр өгүүлэн  ярилцуулж, дүгнэлт хийх аргуудаар явагддаг сэтгэхүйн цогц үйлийг хэвшүүлэхэд чиглэгддэг.


Сургалтын үр дүнд цэцэрлэгийн багачуудын төсөөлөн бодох, өөрийгөө илэрхийлэх, бие биеэ сонсох, аливаад бүтээлчээр хандах хандлага нэмэгдэж бүтээлийн сангаа баяжуулсан.


Энэхүү сургалтын  өөр  нэг онцлог нь тэртээ 20-н жилийн өмнө үүсэн байгуулагдаж байсан АБНТБТ-ийн түүхэн ойн хүрээнд байгууллагын үйл ажиллагааг танилцуулах баримтат киноны бичлэг хийгдэж,эрч хүчээр дүүрэн тэмүүллээр жигүүрлэсэн амжилтын өдөр байлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3815
5059
78345
4144166

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc