ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ ТОГЛОЛТ” -ЫН НЭГДСЭН ДҮН ГАРЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын Дөл тоглолт-ын нээлтийн арга хэмжээ 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт боллоо. Дөл тоглолт-ын үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд “Үе үеийн эх орончдын үргэлжлэл, өвөг дээдэс, ахмад эрэлхэг дайчин, хөдөлмөрч уламжлалыг залгамжлан авч явах залуучууд та бүхэнд   энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэж ирсэн ахмад дайчдын алдарыг мөнхжүүлэх, хүүхэд залуучуудад эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчний түүхэн хөгжилийг сурталчилах зэрэг олон хэлбэрийн ажлыг Хан-Уул дүүргийн ЗДТГ болон Цэргийн штабаас  зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнүүдийн нэг болох Цэрэг-спортын “Дөл” тоглолтыг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг- спортын “Дөл” тоглолтыг зохион байгуулдаг.

Тус тэмцээнд авхаалж, ур чадвараа сорин оролцож байгаа баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсээд 2018 оны дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын Дөл тоглолт эхэлсэнийг мэдэгдье.

Монгол цэргийн цог золбоо, сүлд хийморь, үеийн үед мандан бадарч байх болтугай” хэмээлээ.

Нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд,  Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд оролцлоо.

Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд тэмцээний зорилго оршино.

 

Цэрэг спортын цогцолбор ”Дөл” тоглолтын төрөл: 

1.         Батлан хамгаалах хууль тогтоомжоор хууль, эрх зүйн сорилын шалгалт авах /дасгалжуулагч-багш/

2.         Гранат шидэх

3.         Жагсаалч тасаг шалгаруулах

4.         Цэргийн 16 тоот /1, 2 дугаар/ дасгал

5.         Эмнэлгийн анхан шатны тусламжийн норматив

6.         Тасгийн захирагч нарын дундах тэмцээн

7.         Буухиа гүйлт

8.         Цогцолбор дасгал

9.         Ханын сонин

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын Дөл тоглолт”-д Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдын 15 баг, нийт 165 тамирчид авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөж, 4,27 оноогоор тэргүүн байранд 114 дүгээр сургуулийн баг, 4,07 оноогоор дэд байранд 15 дугаар сургуулийн баг, 4,02 оноогоор гутгаар байранд Буянт-Ухаа цогцолбор сургуулийн баг тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд шалгарсан 114 дүгээр сургуулийн захиралд нэг сая төгрөгний батламж гардууллаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1132
1221
48469
4498833

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc