Хан-уул дүүргийн 32 дугаар сургууль "СУДАЛГААТ ХИЧЭЭЛ" ЗОХИОН БАЙГУУЛлаа

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс  32 дугаар сургуультай хамтран ЕБС-ийн багш нарын дунд харилцан туршлага солилцох, заах арга зүйгээ сайжруулах зорилгоор 7 судлагдахуунаар "СУДАЛГААТ ХИЧЭЭЛ"-ийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр  зохион байгуулаа.

Судалгаат хичээлийг Математик, физик, хими, орос хэл, монгол хэл, түүх. иргэний боловсрол хичээлээр 32 дугаар сургуулийн багш нар хамтран хичээл бэлтгэж, үзүүлэх хичээл зааж ажиглан хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэгт 18 сургуулийн 120 гаруй багш оролцлоо.Энэхүү үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, 32-р сургуулийн захирал Г.Мөнхбаяр нар оролцогч багш нарт амжилт хүсэж үг хэлэв. Мөн 32-р сургуулийн сургалтын менежер С.Наранзул "ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААГААР БАГШ НАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" сэдвээр илтгэл тавьж, зөвлөгөө өгөв.Судалгаат хичээл өдөрлөгийг санаачлан зохион байгуулсан 32-р сургуулийн захиргаа, хамт олонд талархал илэрхийлье.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4299
22723
134608
4200429

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc