Сөрөг сэтгэлийг өөрөөсөө холдуулж Эерэг хандлагыг бүтээе!

Албан бус- Насан туршийн боловсрол”-ын төв нь Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоо”-той хамтран       хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад боловсрол олгох, тэдний эрхийг хамгаалах,нийгэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор ХБХЭЭХолбооны хүүхэд, залуучуудад дүрс таниулах, ялгуулах, бүтээх, зурах, эвлүүлэх, хэвшмэл буруу үйлдлийг засах, үсэг, тоо таниулах, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх дасгал, биеийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх өөрийгөө илэрхийлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

Сургалтыг суралцагчдын харилцан ялгаатай хэрэгцээ шаардлагыг ханган бүтээлч сэтгэлгээний аргуудыг ашиглан  сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж ажиллаж байна.

Иймд манай байгууллага сурагчдын харилцан ялгаатай хэрэгцээ шаардлагыг хүлээн   зөвшөөрч, биелүүлэн янз бүрийн суралцах аргуудыг нэвтрүүлж, холбогдох сургалтын хөтөлбөр, заах арга, олон нийттэй түншлэн ажиллах  замаар бүх нийтэд чанартай боловсрол эзэмшүүлэх ёстой хэмээн ажиллаж байна.

Сургалтын үр дүнд суралцагчид өөрийгөө илэрхийлэн ярих, бичих, зурах чадвар сайжран эерэг хандлагатай иргэд болон төлөвшиж байна.

 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2427
14287
87305
4153126

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc