ЕБС-ийн сурагчдын дунд "БИЧИГ СОЁЛОО ӨВЛӨЕ" ураалдаан боллоо

ЕБС-ийн сурагчдын дунд  "БИЧИГ СОЁЛОО ӨВЛӨЕ   уралдаан  2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 114 дүгээр сургууль дээр  зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулан бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

Уралдааны зорилго нь Монгол бичгийн үндсэний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, НБГ-аас 2018 оныг  “Эх хэлний боловсролыг дэмжих жил болгосонтой уялдуулан сурагчдын эх хэлний боловсролыг чанарыг сайжруулах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд оршино. Уралдааныг  Хан-Уул дүүргийн 114-р сургуулийн бага ангийн багш Б.Оюунцэцэг 2013 онд анх санаачлан өөрийн  сургуулийн багш сурагчдын дунд 4 жил зохион байгуулсан  бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд монгол хэл уран зохиолын багш нартайгаа хамтран “Нисэх-Био” бүсийн сургуулиудын дунд зохион байгуулсан нь үр дүнтэй болсон билээ.

Энэхүү уралдааныг 114-р  сургуулийн удирдлагууд  2018 оноос  дүүргийн хэмжээний ажил болгохоор зорин  ажиллаж байна. Уралдааны 3 төрөлд дараах сурагчид шалгарлаа. Үүнд:

VI-VII ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “ХИЧЭЭНГҮЙ УРАН БИЧЛЭГ”-ийн төрөлд :
 I байранд 52-р сургуулийн 6г ангийн сурагч Ц.Нинжин

 II байранд 41-р сургуулийн 6а ангийн сурагч М.Мөнхсайхан
 III байранд 52-р сургуулийн 6г ангийн сурагч А.Мөнх-Үжин
 Тусгай байранд 114-р сургуулийн 7а ангийн сурагч М.Ундрахбаяр
VIII-IX ангийн сурачдын дунд зохион байгуулсан “БИЧВЭРИЙН БУС” төрөлд:
 I байранд 18-р сургуулийн 9б ангийн сурагч Н.Намуундарь
 II байранд 18-р сургуулийн 9б ангийн сурагч н.Ганболор
 III байранд 26-р сургуулийн 9б ангийн сурагч н.Марал
 Тусгай байранд Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч н.Ундармаа
X- XI ангийн сурачдын дунд зохион байгуулсан “БИЧВЭРИЙН БУС” төрөлд:
 I байранд Шинэ зуун билиг сургуулийн 10а ангийн сурагч О.Саруул
 II байранд Шинэ зуун билиг сургуулийн 11а ангийн сурагч М.Жаргалмаа
 III байранд 15-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Туул
 Тусгай байранд 26-р сургуулийн 10а ангийн сурагч О.Хэрлэн нар шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав. 
Мөн ШИЛДЭГ СУРГУУЛИАР Улсын тэргүүнийн 18
дугаар сургууль шалгарч  Өргөмжлөл, шилжин явах цомын эзэн боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3906
5044
78436
4144257

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc