Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн Буйр хотын “Үйлс бүтээх төв” буюу Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй харилцан туршлага солилцлоо

2018.04.18-наас 22-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөлөн Буйр хотод Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн төлөөлөл болон “Мөнхгал” олон улсын аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүд ажлын айлчлал хийлээ. Айлчлалд Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам, Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Наранцацралт болон “Мөнхгал” олон улсын аялал жуулчлалын байгууллагын захирал Б.Алтанбаяр нар оролцож салбарын хөгжил дэвшил, төрөөс баримтлан хэрэгжүүлж буй бодлоготой танилцлаа.
Ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан хуралд Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам байгууллагаа төлөөлөн оролцож ӨМӨЗО-д жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрхэн дэмжин ажилладаг, тэдэнд чиглэсэн ямар боломж гарцуудыг төр шийдвэрлэж өгч чадсан  зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярилцаж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ тус улсын “Бие биенээ дэмжин ажиллах” бодлогын  хэрэгжилтийг ханган, хоёр улсын хамтын ажиллагааг нэг шатаар ахиулсан үр дүнтэй уулзалт боллоо хэмээн талууд дүгнэж байна.

Мөн тус хурлаар яригдсан гол асуудал бол үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гурван тал онцгойлон анхаарч, хамтран  ажиллах тухай хэлэлцсэн байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн Буйр хотод жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Үйлс бүтээх төв” ажилладаг бөгөөд тус төвийн бойжуулах үйл ажиллагаатай манай төлөөлөгчид танилцсан байна. Тус төв нь төрөөс барьж буй бодлоготой нягт уялдаатай ажиллаж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд улсаас 100 хувь хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгон, түрээсгүй ажлын байраар хангаж байгаагаас тод харагдаж байсан нь хөрсөнд буусан бодит дэмжлэг мөн гэж төлөөлөгчид онцолж байлаа.

Дээрх айлчлалын тухай мэдээллийг цаг тухай бүрт нь ӨМӨЗО-ы Хөлөн Буйр хотын хэвлэл мэдээллийг хэрэгслүүд олон нийтэд мэдээллэн ажиллаж байсныг энэ дашрамд дуулгахад таатай байна.

Эх сурвалж: http://mp.weixin.qq.com/s?__biz=MzIwNzg1ODM4OA%3D%3D&mid=2247483903&idx=1&sn=033b3dd0844838522ec5243f04fa0379&chksm=970abe44a07d37529ac89abe76dde3bbd1cab02261793b73f767c395a696001d83e857a68f3d&mpshare=1&scene=1&srcid=0421O3w8nU1nJH4OhSv7OGZA#rd


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2270
4096
111214
4424588

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc