Хан-Уул дүүргийн 500 залуучуудын “Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулган боллоо


Дүүрэг, нийслэл болон төрөөс баримталж буй Залуучууд руу чиглэсэн бодлого, шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилт, хороо дүүргийн залуучууд өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлыг нь тусгах, тэдэнд эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэн, эрүүл, чадварлаг, бүтээлч ёс зүйтэй, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх, нийтэд тустай, сайн дурын ажилд манлайлан оролцоход уриалах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ, Монголын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран “Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” дүүргийн 500 залуучуудын оролцоотой чуулганыг /2018.04.25/ өдөр үйлдвэрчний соёлын ордонд зохион байгууллаа.

“Залуусын оролцоо-Тогтвортой хөгжилд” залуучуудын чуулганыг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлэхдээ “Дэлхий нийт “Тогтвортой хөгжил” гэсэн нэг том зорилгын дор нэгдэж байна. Тогтвортой Хөгжлийн Олон Улсын Институтиэс “Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө цагийн хэрэгцээг хангахдаа ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүй байх явдал юм” хэмээн тодорхойлсон. Улс эх орны тогтвортой хөгжлийг хангахад хамгийн гол хөдөлгөгч хүч бол залуучууд та бүхэн юм.

Хан-Уул дүүргийн хүн ам 2017 онд 169726 болж өссөн бөгөөд нийт хүн амын 55043 буюу 32,4%-ийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Бид өнөөдрийн чуулга уулзалтаар залуучуудын талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ, дүүрэг, нийслэл, улс орны хөгжилд залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр залуучууд та бүхний санаа бодлыг сонсохоор чуулж байна.

Залуучуудын дунд тулгамдаж буй асуудлуудын нэг нь яах аргагүй хөдөлмөр эрхлэлт юм.  Манай дүүрэгт бүртгэлтэй 13962 аж ахуйн нэгж байгууллагаас 5445 аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн нийт 60488 иргэн нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 7062 ажилгүй иргэд байна. Үүний  698 нь бүртгэлтэй ажилгүй иргэд байгаагийн 338 буюу 48,4%-ийг  залуучууд эзэлж байна. Бид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, ая тухтай байдлыг хангах зорилгоор олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх,  эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.  

2019-2020 онд залуучуудын сурч хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон таатай  орчинг бүрдүүлэх зорилгоор усан спорт сургалтын төв, хүүхэд залуучуудын хөгжлийн ордон, хүүхдийн зуслан барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Та бүхний гаргасан санал санаачлагыг цаашдаа дүүргийн бодлого зорилтод тусгаж, та бүхэнтэй хамтран ажиллах болно. Залуучууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ. 

“Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулганыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын ХОНХ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны залуучуудын хороотой хамтран дүүргийн 500 залуусын бүрэлдэхүүнтэй анх удаа амжилттай зохион байгууллаа.

 

Чуулганд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн залуучууд, Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, зорилтот өрхийн залуучууд, бүртгэлтэй ажилгүй иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, малчин, ногоочин, тариаланч, спорт, урлагийн төлөөлөл, их дээд сургууль, коллежийн оюутны төлөөлөл зэрэг салбар салбарын нийт 500 гаруй залуучууд чууллаа.  Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн удирдлагууд, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч нар, хамтран оролцогч байгууллагын төлөөлөлүүд оролцлоо. 

Чуулганаар тус үйл ажиллагааг дэмжин оролцож буй байгууллагууд нээлттэй ажлын байр, хүний нөөцийн бүрдүүлэлт, зөвлөгөө зэргийн ажил хайгч залуучуудад үйлчилгээ үзүүллээ. Мөн дүүргийн шилдэг залуу лекторууд Залуусын оролцоо, Хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө хэрхэн борлуулах вэ, Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, урлагийн тоглолт, залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Эцэст нь залуучуудын чуулга уулзалтын үр дүнг тодорхойлсон санал асуулга явуулж, залуучуудын санал болгосон санал санаачлагыг цаашид Хан-Уул дүүргийн нийгмийн хөгжлийн бодлогод тусган ажиллах юм.

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1090
1179
48427
4498791

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc