“Хаявал хог-Бүтээвэл баялаг” тэмцээн 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

БОАЖЯ, БСШУCЯ-наас хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол 2030"-ын хөтөлбөрийн 17-н зорилтын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн боловсролыг бүх нийтэд үе шаттайгаар эзэмшүүлэн зохистой хэрэглээг бий болгох зорилготойгоор Албан бус-Насан туршийн боловсролын төв нь сургалт, олон нийтийн үйл ажиллагааг зохион явуулдаг.

ХУД-ийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эко дүүрэг-ногоон хөгжил” зорилт, “Хоггүй-Хан уул 2018” аян, Боловсролын хэлтсийн 10 жил, Албан бус-Насан туршийн боловсролын хэлтсийн 20 жилийн ойн хүрээнд  ХУД-ийн 16 хороодын иргэд, ЕБС-ийн дизайн технологийн багш нар, сурагчид  эрүүл орчноо бүрдүүлэх, хог хаягдлыг бууруулж, шинэлэг санаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хаявал хог-Бүтээвэл баялаг” тэмцээн, бүтээлийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулагдлаа.  

 

Тэмцээнийг Засаг даргын Тамгын газрын хэлтэс, алба, тасгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.  Шүүгчээр Улаанбаатар дээд сургуулийн дизайны багш Б.Сарангоо, Дизайн урлагын дээд сургуулийн дизайны багш Х.Доржпагма, Албан бус-Насан туршийн боловсролын төвийн сургалтын менежер Ч.Гантуяа нар шүүн явууллаа.

 

Үйл ажиллагаанд ЕБС-ийн 18, 114, 115, 60, 7, 26, 63, 15-р сургуулийн 12 багш, 43 сурагчид, 16-н хороодоос 1, 8, 15, 3, 10, 7, 14, 5, 9-р хорооны 25 иргэн идэвхтэй оролцлоо. ЕБС-ийн багш нарын дунд зохион байгуулсан гоёлын, авангард, өдөр тутмын 3 төрлөөр явагдаж дараах байруудыг эзэллээ.

 

Авангард загварын төрөлд:

1-р байр 115-р сургуулийн багш Б.Баярмаа

2-р байр 114-р сургуулийн багш Са.Эрдэнэцэцэг

3-р байр 7-р сургуулийн багш М.Баярмаа

Өдөр тутмын загварын төрөлд:

1-р байр 114-р сургуулийн багш Сэ.Эрдэнэцэцэг  

2-р байр АБНТБТөвийн багш М.Даваасүрэн

3-р байр 63-р сургуулийн багш Н.Алтанцэцэг

Гоёлын загварын төрөлд:

1-р байр 114-р сургуулийн багш Са.Эрдэнэцэцэг   

2-р байр 59-р сургуулийн багш Т.Анхбаяр  

3-р байр 60-р сургуулийн багш Балжмаа  

Шилдэг эмэгтэй загвар өмсөгчийн төрөлд:

1-р байр 115-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Эрдэнэчимэг  

2-р байр 7-р сургуулийн 10в ангийн сурагч Э.Энхжин

3-р байр 114-р сургуулийн 10а ангийн сурагч Солонго

Шилдэг эрэгтэй загвар өмсөгчийн төрөлд:

1-р байр 115-р сургуулийн сурагч 8б ангийн сурагч Ж.Оргил

2-р байр 115-р сургуулийн 12а ангийн сурагч Н.Өсөхбаяр

3-р байр 114-р сургуулийн 11а ангийн сурагч Тэмүүжин нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.

 

 

 

 

ХУД-ийн 16 хороодын дунд бүтээлийн төрлөөр дараах байруудыг эзэллээ. Үүнд

1.Хэрэглээний бүтээлийн төрөлд

1-р  байранд 8-р хорооны иргэн Ж.Жаргалсайхан “Хөөрхөн сандал” бүтээлээр

2-р  байранд 14-р хорооны иргэн Гантөмөр “Дахивар” бүтээлээр

            3-р байранд 3-р хорооны иргэн Э.Долсонханд “Мөрөөдлийн байшин” бүтээлээр оролцож өргөмжлөл, шагнал гардууллаа.  

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2294
4116
111238
4424612

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc