“ИРГЭДИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 захирамж “Манай хороо-Миний гудамж” аян, Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эко дүүрэг-ногоон хөгжил” зорилт, “Хоггүй Хан-Уул-2018” аяны хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь ХУД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, 16 хороодтой хамтран “Иргэдийн тогтвортой хөгжлийн боловсрол” өртөөчилсөн сургалтыг 04 дүгээр сарын 02-нөөс 04 дүгээр сарын 18-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө.  

 

Сургалт нь “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн 17 зорилт болох 6. Цэвэр ус ба эрүүл ахуй, 8.Сайн ажил ба эдийн зас гийн өсөлт, 11.Тогтвортой амьжиргаа ба олон нийт, 12. Хариуцлагатай хэрэглээ, 13. Гараг ертөнцөө хамгаалах 15. Эх дэлхийн амьдрал зорилтыг ойлгуулж, амьдралын буруу дадлаас үүсэж болох хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чадварыг эзэмшсэн байна. Сургалт нь 16 хороодын 320 иргэнд хүрч үйлчлэхээс 1,2,3,4,5,6,7,8,9,10,11, 12,13,14,15,16 дугаар хорооны 334 иргэнд хүрч үйлчилсэн байна.

Өртөөчилсөн сургалт нь дараах сэдвүүдийг багтаасан болно.Үүнд

  • “Уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал бууруулах нь”
  • “Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл, цэнхэр алтны ухаалаг хэрэглээ”
  • “Экологийн ул мөр, агаарын бохирдлыг бууруулахад” иргэн бүр байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн боловсролыгбүх нийтэдүе шаттайгаар эзэмшүүлэн хог хаягдлыг бууруулж, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх мэдлэг ойлголтыг өгч ажиллалаа.

Ингээд сургалтын амжилттай зохион байгуулан, иргэдийг идэвхтэй хамруулсан хороодын засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн  ажилтан, хэсгийн ахлагч нартаа ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2346
4149
111290
4424664

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc