“ АВЬЯАСЫН ХУР-2018 ” БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн  Боловсролын хэлтсийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ЕБС-ийн зурагзүй технологийн багш, сурагчдын дунд "АВЬЯАСЫН ХУР-2018" шилдэг бүтээл шалгаруулах уралдааны хоёрдугаар шат 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15 дугаар сургууль дээр амжилттай боллоо.

Бүтээлийн уралдааны зорилго  нь үндэсний биет болон биет бус соёлын өвийг уламжлан хөгжүүлэх, багш,сурагчдыг авьяас чадварыг тасралтгүй хөгжүүлэн дэмжин үнэлэх, сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд байлаа Энэхүү арга хэмжээнд Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, 15 дугаар сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэг, дүүргийн дизайн технологийн судлагдахууны ахлагч 75 дугаар сургуулийн багш Д.Наранцэцэг болон багш, сурагчдын төлөөлөл оролцлоо.

“Авьяасын хур” бүтээлийн уралдааныг анхлан Монгол улсын зөвлөх, зурагзүй технологийн ахмад багш, АБТА Ц.Батбуян багш зохион байгуулсан. Эдүгээ 13 дахь жилдээ зурагзүй дизайн технологийн олон арван авьяаслаг багш, сурагчдын шилдэг бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулах зорилготой  дүүргийн хэмжээний томоохон  ажил болон өргөжиж байна.

Уралдаан 2 үе шаттай явагдаж багш, сурагчдын 700 гаруй бүтээл оролцсон бөгөөд модон урлал, эсгий урлал, зураг урлал, цаасан урлал, сүлжмэл, оёж мэтгэх урлал, металл урлал, чимэглэлийн урлал гэсэн 8 төрөлд 24 шилдэг бүтээлийг шалгаруулан үзэсгэлэн гаргаж, багш, сурагчдыг шагнаж урамшуулав. Шүүгчээр “Урлах эрдэм” дээд сургуулийн профессор  багш Б.Баттөр, ахлах багш С.Баярмаа, Б.Пүрэвсүрэн, Л.Батжаргал нар бүтээлийн шалгаруулалтыг шүүн явууллаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

256
2001
49239
4499603

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc