Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид тэргүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн гар бөмбөг, олс таталт, ширээний теннис, сонс эргэлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал, туухай өргөлт гэсэн төрлүүдээр  явагдаж, аваргуудаа шалгарууллаа. 
Тэмцээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагын 10 багийн 100  гаруй  тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Гар бөмбөгийн  тэмцээний нэгдүгээр байранд нийслэлийн Аврах анги 105-ын баг тамирчид, хоёрдугаар байранд Багахангай дүүргийн онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, гуравдугаар байранд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид шалгарсан бол олс таталтын төрөлд  нэгдүгээр байранд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, хоёрдугаар байранд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, гуравдугаар байранд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Харин ширээний теннисний төрөлд  нэгдүгээр байранд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, хоёрдугаар байранд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид,  сонс эргэлтийн төрөлд нэгдүгээр байранд  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, хоёрдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, гуравдугаар байранд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид шалгарсан байна.
Түүнчлэн туухай өргөлтийн  тэмцээний нэгдүгээр байранд  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид,  хоёрдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, гуравдугаар байранд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид шалгарсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хоёрдугаар байранд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс,  гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс  тус тус шалгарлаа гэж  нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4329
22751
134638
4200459

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc