КЁНСАН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

Дүүргийн Боловсролын хэлтсээс 2017-2018 оны хичээлийн жилд  ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтоо зөв хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой олон ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар , Боловсролын хэлтэс хамтран “Миний ирээдүй–Миний гарт” аяны хүрээнд  Солонгосын Кёнсан их сургуулийн үйл ажиллагааг   танилцуулах  ”Нээлттэй өдөрлөг”-ийг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. 

Өдөрлөгт хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ахлах мэргэжилтэн Ц.Батбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хариуцсан мэргэжилтэн К.Асылжан, ЕБС-ийн төгсөх ангийн сурагч, эцэх эхийн төлөөлөл, сургуулийн удирдлага, багш нар оролцлоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

133
13664
85011
4150832

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc