ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД “АНХНЫ ТУСЛАМЖ” ӨРТӨӨЧИЛСӨН, СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Боловсролын хэлтэс, Этүгэн их сургуультай хамтран  төгсөх ангийн сурагчдад “Анхны тусламж” өртөөчилсөн сургалтыг Этүгэн их сургуулийн сургалтын баазыг түшиглэн 2018 оны 04 дүгээр сарын 06-19-ны өдрүүдэд сурагчдад анхны тусламж үзүүлэх, мэдлэг олгох,  эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох зорилготой зохион байгууллаа.

Сургалтыг дараах сэдвээр өртөөчилөн зохион байгуулав.

  1. Ясны бэртэл гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
  2. Цус алдалтын үед үзүүлэх тусламж
  3. Хахалтын үед үзүүлэх тусламж
  4. Хүчтэй өвдөлтийн үед үзүүлэх тусламж
  5. Түлэгдэлтийн үед үзүүлэх тусламж
  6. Цахилгаанд гүйдэлд цохиулсан үед үзүүлэх тусламж
  7. Усанд живж осолдсон үед үзүүлэх тусламж
  8. Эмийн болон химийн хордлогын үед үзүүлэх туслаж
  9. Амь тэнссэн үед үзүүлэх амилуулах тусламж CPR
  10. Нүдэнд гадны биет орох үед үзүүлэх тусламж


Сургалтад БУЦС,114,59,10,60,15,18,Этүгэн,Монгол билиг оюун сургуулийн  255 сурагч нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар хамрагдлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4904
7738
139885
4714100

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc