Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөөх Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ-ын Хан-Уул ОНХ-тэй хамтран 2018 оны 04 дүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөөх Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” аяны нээлтийг Хан-Уул дүүргийн соёлын ордонд хийлээ.  

Үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, ДЗМОУБ-ын  Хан-Уул ОНХ-ийн менежер О.Саранцэцэг нар оролцож эцэг эхчүүдэд хүүхдийг зодож шийтгэхийн хор холбогдол болон хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг хэрэглэхийн давуу  талын тухай мэдээлэл өглөө.

Мөн “Эко орчин-Аюулгүй хүүхэд” аяны шилдэг бүтээлүүдийг танилцуулан шилдэгүүдээ шагнаж урамшууллаа. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Хүүхдийн элч дуучин Б.Халиунд шилдэг бүтээлүүдийн эмхэтгэлийг гардуулан өглөө.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2306
4128
111250
4424624

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc