“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2018” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний Цагаан толгой-2018” тэмцээн /2018.04.27-2017.04.30/ -ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

 

Багуудад урьдчилан өгсөн удирдамжийн дагуу гэрийн даалгавар, мэндчилгээ, “Хамтдаа” буухиа, урлагийн тоглолт, “Би дүрэмээ мэднэ” эцэг эхийн тэмцээн зэрэг  5 төрөлд нийт 27 цэцэрлэгийн  324 хүүхэд, 27 багш, 27 эцэг эх оролцож мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээнд  65 дугаар цэцэрлэг 1 дүгээр байр, 72 дугаар цэцэрлэг 2 дугаар байр, 49 дүгээр цэцэрлэг 3 дугаар байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Лхагвабаатар, Замын цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Н.Хангарьд нар оролцлоо. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчилсан, хүүхдийн төлөө уриалгыг олон нийтэд илэрхийлсэн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний нэгдүгээр байрт шалгарсан баг дүүргээ төлөөлөн Нийслэлийн дүүргүүдийн  дунд зохион байгуулагдах тэмцээнд оролцох эрхээ авлаа. 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1990
0
73293
4139114

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc