“Авто үйлчилгээ-Аюултай хог хаягдлын менежмент” сэдэвт сургалт боллоо

“Эко-дүүрэг” болох зорилтын хүрээнд авто үйлчилгээний байгууллагуудаас гарч буй хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй авто үйлчилгээ эрхлэгчдэд “Авто үйлчилгээ-Аюултай хог хаягдлын менежмент” сэдэвт сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран зохион байгууллаа.

Тус зорилтын хүрээнд “Автотээврийн тухай”, “Галын аюулгүй байдлын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Хог хаягдлын тухай” хууль болон холбогдох журам, стандартын мэдлэг олгох, эрсдлээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээ мэдээлэл өглөө.

Сургалтыг Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс, Онцгой байдлын газар, Автотээврийн үндэсний төв, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын авто их бие засвар эрхлэгчдийн холбоо, “Атиконсалтинг” ХХК зэрэг байгууллагууд илтгэл тавьж холбогдох хууль тогтоомж, стандартуудыг танилцууллаа.

Мөн авто үйлчилгээний тохирлын үнэлгээг хэрхэн зөв зүйтэй хийх, авто засварын боловсон хүчний эрэлт нийлүүлэлт, мэдээллийн сангийн талаар харилцан ярилцаж санал солилцлоо.
Сургалтаар авто үйлчилгээний байгууллагаас гарч буй аюултай хог хаягдлын менежментийн асуудлыг онцгойлон авч үзэн, хяналтгүй байгаа ашигласан тос, аккумлятор, дугуй, төмрийн хаягдлыг аюултай хог хаягдлыг тээвэрлэх эрх бүхий компаниудаар тээвэрлүүлэх, хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд гэрээний үндсэн дээр нийлүүлж байхаар тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1777
13937
86655
4152476

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc