“MИНИЙ ИРЭЭДҮЙ- МИНИЙ ГАРТ”АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс  багш суралцагчдыг хөгжүүлэх, тэдний тэргүүн туршлагыг түгээх, харилцан хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэн сургууль, цэцэрлэгүүдтэйгээ хамтран олон талт ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс өнгөрсөн хичээлийн жилд  “Мэргэжил бүхэн сайхан” аяныг амжилттай зохион байгуулан ажилласан нь сургууль төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалтад гаргах амжилт дээшилж, суралцагчид  мэргэжлээ хэрхэн сонгох, эцэг эх олон нийтийг мэдээ мэдээллээр хангасан үр дүнтэй ажил болсон билээ.

Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудыгаа мэргэжлээ зөв сонгоход туслах, тэдний эрүүл аюулгүй сурч хөгжих нөхцөлийг  хангах, мансууруулах бодисын хорт нөлөөг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эерэг хандлагатай иргэн болон төлөвшүүлэх, өөрөө өөртөө эзэн байх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор  MИНИЙ ИРЭЭДҮЙ- МИНИЙ ГАРТ” сарын аяныг зарлаж, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Буянт-Ухаа цогцолбор сургуулийн урлаг танхимд нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ХУД-ийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Хан-Уул дүүргийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн, ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд болон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш, эцэг эх, сурагчдын 260 гаруй төлөөлөгч оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Миний ирээдүй-Миний гарт аяны нээж үг хэлэхдээ Боловсролын салбарын хамт олон маань маш олон ажлуудыг  санаачлан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд зохион байгуулсан “Мэргэжил бүхэн сайхан” аян их үр дүнтэй болж, хүүхэд багачууд мэргэжлээ сонгохдоо гэр бүл, хамт олонтойгоо олон талаас нь ярилцаж, судалдаг, зохих мэдээ мэдээллээр хангагдаж байна. Мэргэжлээ зөвхөн сонгоод сургуульд элсэн суралцах биш, түүнийхээ төлөө тууштай байж илүү ихийг сурч боловсордог, хичээдэг, үр дүнтэй ажиллаж  жинхэнэ эзэн нь байх учиртай гэж тодотгов.

Нээлтийн үйл ажиллагаан дээр Оюуны чадвар төвийн захирал н.Мөнгөн, Карьер хөгжлийн төвийн карьер зөвлөх Ц.Булган, Нэгүүндрийлинг Ёлууд багийн ахлагч Спортын дэд мастер, Мастер Класс ХХК-ийн захирал И.Мишээл нар сонирхолтой лекц уншлаа.

Мөн 12 дугаар ангиа амжилттай төгсөж, урлаг сурлага спортоороо бусдыгаа манлайлан суралцаж байгаа шилдэг сурагчдын төлөөллийг шагнаж урамшууллаа.

Үүнд 60-р сургуулийн 12в ангий сурагч н.Эрдэнэзуун, 52-р сургуулийн 12б ангийн сурагч Х.Эрдэм, БУЦС-ийн 12а ангийн сурагч Б.Сүхбат, 15-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Тэмүүлэн нар  ДИТХ-ын “Манлайлагч сурагч” тэмдгээр шагнагдлаа.

Аяны хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд сургалт, үзүүлэх ажил, зохион байгуулагдах бөгөөд үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудтай танилцах аялал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мансууруулах бодисын хор нөлөө түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна. Мөн анги дэвших болон сургууль төгсөх шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, амжилт гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэн түүнд чиглэсэн ажлуудыг сургууль бүр зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.

“Миний ирээдүй – Миний гарт”

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3954
5088
78484
4144305

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc