"Эрчим хүчээр хангах алба"-д тактикийн сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын хэлтэс,“ДЦС-3” ТӨХК-ны гал түймэртэй тэмцэх хэсэгтэй хамтран “ДЦС-3” ТӨХК-д  2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14:00 цагаас 16:00 цагийн хооронд гал түймэр унтраах тактикийн сургууль, тус байгууллагын мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэгийг явууллаа. 

Гал түймэр унтраах тактикийн сургуулийг газар хөдлөлтийн улмаас “ДЦС-3” ТӨХК-ны түлш дамжуулах цехийн туузан дамжлага ЛК-3 хэсэгт тэсрэлт үүсэж гал түймэр гарлаа гэсэн сэдвээр цагийн байдал өгч гал түймэр унтраах, аврах бүлгийн ажиллагаа,  гал түймэр унтраах багаж хэрэгсэл ашиглан гал түймрийг эх үүсвэр дээр нь унтраах, бэртэж гэмтсэн иргэдийг авран эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлалгыг зохион байгуулахад тус хэлтсээс 35 алба хаагч, 5 автомашин, байгууллагаас 240 хүн нийт 275 хүн, 5 автомашин хамрагдсан байна.

Гал түймэр унтраах тактикийн сургуульд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуяг, “ДЦС-3” ТӨХК-ын ерөнхий инженер Ү.Төмөрхуяг нар оролцлоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1110
1199
48447
4498811

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc