ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОГЧ ААНБ-УУДЫН ХҮНД ДААЦЫН АВТОМАШИНУУДЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны А/94 "Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч ААНБ-н хүнд даацын автомашиныг зөвхөн технологийн замаар тээвэрлэлт хийлгэх" тухай захирамжийн дагуу ажлын хэсэг 4 дахь удаагаа 2018 оны 5 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар ямарч бичиг баримтгүй тээвэрлэлт хийж  байсан хоёр хүнд даацын автомашиныг "Журмын хашаанд" хийж,  28 хүнд даацын автомашины жолооч нарт торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

Хяналт шалгалтыг дүүргийн ТНААХ-н Байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам, Э.Насан-Очир, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан М.Өнөрсайхан, дүүргийн мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Г.Бат, Замын цагдаагийн ахлагч А.Баярбат, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч ахлах дэслэгч Ц. Мөнх-Эрдэнэ нар хяналт шалгалт хийж ажиллалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2005
0
73308
4139129

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc