Сургагч багш нар бэлтгэгдлээ

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дүүргийн Улаан Загалмайн Хорооны дарга, Дэлхийн Зөн Монгол Хан-Уул ОНХ-ийн менежер нарын баталсан “Аюулгүй өрх, анхны тусламж” сэдэвт сургалтыг “Бэлэн бай” сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу аливаа Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 16-17–ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд гал түймэр унтраах, Аврах 14 дүгээр ангийн сургалтын танхим, мөн дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн сургалтын танхимд тус тус зохион байгуулагдан явагдлаа.

Сургалтыг “Бэлэн бай” сургалтын багц сэдвийн хүрээнд дүүргийн 3,4,6,7,8,9,10,13,16 дугаар хорооны 21 хэсгийн ахлагч, сайн дурын идэвхтэн,  Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч нийт 27  иргэнийг  хамруулан явуулж “Сургагч багш” сертификат гардуулан ажиллалаа.

Сургалтыг  дүүргийн Улаан Загалмайн хороо, Дэлхийн Зөн Монгол Хан-Уул орон нутгийн хөгжлийн чиглүүлэгч, тус хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар хамтран амжилттай зохион байгууллаа.

Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтаар “Be Ready” буюу “Бэлэн бай” сургалтын багцын Газар хөдлөлт, Гал түймэр, Уур амьсгалын өөрчлөлт, Ой хээрийн түймэр, Хүн, малын гоц халдварт өвчин, Амилуулах анхан шатны мэдлэг олгох, Үер, Ахуйн хэрэглээний бодисын зохистой хэрэглээ, Өрхийн бэлэн байдлын төлөвлөгөө сэдвээр хичээлүүдийг орж өрх бүр  гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, өрхийн төлөвлөгөөтэй байх  талаар ухуулга хийж, сургалтыг  чанартай хүртээмжтэй явуулж, сургалт зохион байгуулсан талаар төлөвлөгөө гарган зохион явуулсан ажлын талаар илтгэх хуудас ирүүлж байх талаар үүрэг чиглэл өглөө.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2402
4188
111346
4424720

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc