ЗАЛУУ ТАМИРЧИН Ц.АЛТАНЗУЛД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА “БАТЛАМЖ” ОЛГОЖ МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн иргэн, жүдо бөхийн тамирчин Ц.Алтанзул 2018 оны 5 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Ливан улсын Бейрут хотод зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний  эмэгтэйчүүдийн 63 кг жинд Монгол улсаа төлөөлөн оролцохоор хүлгийн жолоо залж байна.

Ц.Алтанзул нь 10 настайгаасаа эхлэн жүдо бөхийн спортоор хичээллэсэн бөгөөд жүдо, самбо, жюү жицү бөхийн өсвөр үе, залуучуудын улс, бүс, орон нутгийн тэмцээнээс  нийт 18 медаль хүртсэн ирээдүйтэй залуу тамирчин.

Түүнд амжилтаа ахиулан олон улсын тэмцээнд амжилттай оролцохыг хүсэж итгэл хүлээлгэн Хан-Уул дүүрийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 1000000 төгрөгийн дэмжлэг үзүүлж “Батламж”-ийг гардуулан өглөө.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1120
1209
48457
4498821

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc