Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс хүүхдээ хамгаалах нь гэмт хэрэг урьдчилан сэргийлэх бид бүхний оролцоо

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд онцгой анхаарах шаардлагатай байна” гэж 2017 оны гуравдугаар сарын 24-нд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-д өгүүлжээ. Судалгаанд хамрагдсан найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан гэж хариулсан тухай уг илтгэлд дурдсан байна. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2014, онд хийгдсэн.
“Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал” судалгаанд хамрагдсан охидын 15.0 хувьд нь тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан гэжээ. Мөн 2015 онд Нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар 19 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгааг харуулж байна.
Хүчирхийллийн давтамжийн хувьд 20 хүүхэд (57.1 хувь) анх удаа, 15 хүүхэд (42.8 хувь) давтан эсвэл удаан хугацааны туршид хүчирхийлэлд өртсөн байна. Хүчирхийлэл үйлдэгч нь хамаарлын хувьд ураг төрөл, танил, хөндлөнгийн хүн байгаа бөгөөд нийт тохиолдлын 20 нь буюу 57.1 хувь нь ураг төрөл, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь танил, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь хөндлөнгийн хүн байна.


Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс хүүхдээ хамгаалах нь гэмт хэрэг урьдчилан сэргийлэх бид бүхний оролцоо
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс хүүхдээ хамгаалах нь гэмт хэрэг урьдчилан сэргийлэх бид бүхний оролцоо

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

282
2027
49265
4499629

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc