ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 НАС ХҮРЧ БУЙ 99 СУРАГЧ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЧ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газраас уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн Соёлын ордонд боллоо.

Хан-Уул дүүрэг нь 17000 гаруй хүн амтай бөгөөд үүнээс 16 насны  1800 гаруй иргэн бий. Үүнээс 16 нас хүрч  буй 99 сурагчдын төлөөлөл өнөөдөр “Иргэний андгай өргөж, үнэмлэхээ ёслол төгөлдөр гардан авлаа.

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын  зорилго нь иргэний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино.

Андгай өргөх ёслолд Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон хэлтэс, албадын дарга нар иргэдийн төлөөлөл оролцлоо.  

Үйл ажиллагааг нээж  Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан  Андгай өргөсөн энэ өдрөөс эхлэн  иргэн бүр өөрт оноогдсон үүрэг хариуцлагаа ухамсарлаж, зорилгоо тодорхойлон, хичээнгүйлэн сурч ээж аав, эх орондоо тустай үйл хэргийг бүтээсэн  зөв хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдартай, оюунлаг иргэн болоорой” хэмээн ерөөж андгай өргөсөн залуучуудад иргэний үнэмлэх “Дурсамж” гардуулан өглөө.

Мөн андгай өргөж буй залуучуудад урилгаар Оюуны төвийн захирал, лектор Г.Мөнгөн “Нэр төрөө эрхэмлэе” сэдвээр илтгэл тавьж залуучуудыг нийгэмдээ манлайлагч байхыг уриаллаа. Түүнчлэн залуу дуучин Ш.Хүрэлбаатар 16 насны дурсамжаа хуваалцан ая дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.

Залуучууд

“Төрт ёс, эртний их түүх соёлтой

Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн-Би

Хүчирхэг төрийнхөө дор хуулийг чандлан сахиж

Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн

Эх орон, тусгаар тогтнолоо амилан хайрлаж

Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө

Эрдэм боловсролтой хүнлэг энэрэнгүй журамт иргэн байхаа

Эх орон эрэлхэг дээдсийн удам ард түмэндээ андгайлж байна хэмээн андгай уншлаа.









 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4345
22766
134654
4200475

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc