ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ БОЛЛОО

Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан  таниулах, албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  дэмжлэг үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасгаас Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдад Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай Цэргийн албаны тухай хуулиудаар сургалт зохион байгууллаа.

Сургалтыг  2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр

Гал түймэр унтраах, аврах 14-р анги         

Онцгой байдлын хэлтэс                               10:00-11:00

Гал түймэр унтраах, аврах 30-р анги           11:30-12:30

Гал түймэр унтраах, аврах 65-р анги           14:00-15:00 цагуудад ангиуд дээр очиж сургалтыг явууллаа.

Сургалтыг Батлан хамгаалах яамны Стратеги төлөвлөлтийн газрын Хууль зүйн хэлтсийн дарга, хурандаа  Г.Энхболд, ХУД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан удирдан хүргэсэн. Хурандаа Г.Энхболд нь тухайн хуулиудыг шинэчлэн боловсруулах ажлын гишүүнээр ажиллаж байсан тул сургалтын зүйл заалтыг дэлгэрэнгүйгээр тайлбарлан хүргэлээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

285
2030
49268
4499632

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc