7 ХОНОГИЙН ҮНИЙН МЭДЭЭ, 2018 ОНЫ 5-Р САРЫН 9-НИЙ БАЙДЛААР

Махны дундаж үнэ

2018 оны 5-р сарын 2-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7465 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8435 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 45 төгрөгөөр (0.5%), үхрийн цул махны үнэ 130 төгрөгөөр (1.3%) тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 45 төгрөгөөр (0.6%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

2018 оны 5-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногооны үнэ

2018 оны 5-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 45 төгрөгөөр (2.7%), хүрэн манжин 55 төгрөгөөр (2.1%) тус тус өсжээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ubstat.mn/news=18629a5d-0c7e-11e8-90cf-001fc60e81da  линкээс харна уу.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1646
21701
95335
4408709

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc