ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙН ШИНЭЧИЛСЭН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хязгаар болон худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийн шинэчилсэн төсөл, “Худалдааны газар, түүний үйлчилгээ.Ерөнхий шаардлага MNS 5021:2007” стандартын шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг худалдаа, хоол үйлдвэрлэл болон худалдаа үйлчилгээний бусад байгууллагуудын төлөөлөл болох 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож санал бодлоо солилцож, саналаа өглөө.

Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хязгаар болон худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийн шинэчилсэн төсөлд хороодын оршин суугч, иргэдээс санал авч ажиллалаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3834
5049
78364
4144185

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc