Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Онцгой байдлын хэлтэст ой, хээрийн түймэр унтраах зориулалтаар тоноглогдсон 2 автомашиныг хүлээлгэн өглөө

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын хэлтэс хамтран “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөн, ой хээрийн түймэр унтраах дадлагыг ОБЕГын харьяа “Онцгой Жаргалант” сэргээн засах сувиллын газар, Жаргалантын аманд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор тус зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Богдхан уулын Дархан цаазат газрын захиргааны газрын дарга Ц.Дуламсүрэн, дүүргийн ерөнхий прокурор Ж.Ариунаа, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хошууч Г.Галбадрах, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо бусад холбогдох албаны хүмүүс гээд нийт 250 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөний дадлага сургалтын үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30,65 дугаар гал түймэр унтраах ангид ой, хээрийн түймэр унтраах зориулалтаар тоноглогдсон  Hi jet  маркийн 2 автомашиныг хүлээлгэн өглөө.

Ой хээрийн түймэр гарсан үед гал унтраах том оврын автомашин орох  эргэх, өгсөх зэрэг  боломж хязгаарлагдмал байдаг. Эдгээр түймэр унтраах зориулалтаар тоноглогдсон 2 автомашин нь 1 тонн ус тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд галыг унтраахад хүндрэл үүсгэхгүй гэдгээрээ онцлог юм  байна. 










Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3838
5048
78368
4144189

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc