ТЕСТ ЗАСАХ “ТЕСТ ОНОО V2” ПРОГРАМЫГ ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Хан-Уул  дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан удахгүй болох ЭЕШ-нд зориулан сорилын гүйцэтгэл уншихXerox DocuMate 3230 төхөөрөмжийг Боловсролын хэлтэст Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр хүлээлгэн өглөө.

Дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид жил бүр ЭЕШ-ыг амжилттай өгөх бэлтгэх ажлын хүрээнд хичээлийн жилийн туршид “СОРИЛГО” шалгалт өгдөг билээ.

 Дүүргийн Боловсролын хэлтсээс ЭЕШ-ыг угтаж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд “Амжилтын гараа” уралдааны II шатыг элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулдаг хэлбэрээр явууллаа.

Шалгалтыг математик, нийгмийн ухаан, монгол хэлний хичээлээр зохион байгуулахад 2437 сурагч хамрагдсан бөгөөд 2437 хариултын хуудсыг  сорилын гүйцэтгэл унших төхөөрөмжөөр  тест засах “ТЕСТ ОНОО V2” програмыг ашиглан зассан нь багш нарын шалгалтын материал засах, дүн мэдээ компьютерт шивэх цаг хугацаа их зарцуулдаг ажлыг хялбарчилсанд сургуулийн удирдлага, багш нар талархал илэрхийллээ.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

197
1942
49180
4499544

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc