“ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн захиргаа  хамтран 2018 оны 05 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд “Эрүүл хүнс-Эрүүл хооллолт” сэдэвт сургалт, зөвлөгөө мэдээлэл өгсөн өдөрлөг зохион байгууллаа.

Иргэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох талаарх мэдээ мэдээлэл авсан үр дүнтэй өдөрлөг болж өнгөрлөө.

Мөн өдөрлөгийн үеэр эрүүл ажлын байрны сургалтыг өртөөчилсөн байдлаар зохион байгуулж, цусан дахь холестерин, триглицерид, өөх тос, сахар зэрэг дотор оношлогоо үзлэг шинжилгээ хийлээ.

Түүнчлэн мэргэжлийн хоол зүйч нар “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” сэдэвт лекц тавилаа. Өдөрлөгт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын нийт 82 ажилтан албан хаагч хамрагдлаа. Цаашид  тус арга хэмжээг 2 жил тутам тогтмол зохион байгуулж байхаар товлолоо. 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1770
13931
86648
4152469

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc