“Гурилан бүтээгдэхүүний тосны хүчлийн бүрдэлтийн судалгаа, өнөөгийн байдал” сэдэвтХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүрэг дэх МХХ-ийн даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд “Гурилан бүтээгдэхүүний тосны хүчлийн бүрдэлтийн судалгаа, өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэгийг 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт НМХГ, 9 Дүүрэг дэх МХХ-ийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид оролцлоо. 

Хэлэлцүүлэгийн үеэр Транс тосны чанар, аюулгүй байдал, зөв мэдээлэл, зохистой хэрэглээ сэдвээр мэдээ мэдээллээ харилцан солилцсон ярилцлага явагдаж, транс тосны чанар аюулгүй байдалд тавих хяналтын талаарх цаашид авах арга хэмжээний саналаа нэгтгэж холбогдох байгууллагуудад уламжлахаар шийдвэрлэн ажиллалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

257
2002
49240
4499604

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc