Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Цом”-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн нээлтээ хийлээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хорооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг  Засаг даргын нэрэмжит “Цом”-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Засгийн газраас баталсан Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын бие бялдрын эрүүл чийрэг байх нөхцлийг бүрдүүлэн, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа хамт олноороо зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын уралдаант тэмцээн шатар, дартс, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн 5 төрлөөр явагддаг.

Тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх 24 хэлтэс албадын давхардсан тоогоор 800 гаруй ажилтан, албан хаагчид  спортын  5 төрөл /Боулинг, дартс, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг/-өөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Засаг даргын нэрэмжит “Цом"-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан үг хэлж баг тамирчдад спортын амжилт хүслээ.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид,  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, баг тамирчид, албан хаагчид оролцлоо.

2017 оны Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Цом”-ын аварга шалгаруулах төлөөх спортын 5 төрөлт тэмцээнийг багийн дүнгээр тэргүүлж шилжин явах “Цом”-ын аварга болсон Татварын хэлтэс  цомыг зохион байгуулагч комиссд  хүлээлгэн өглөө.

 Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээн үргэлжилж байна.










Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

267
2012
49250
4499614

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc