АЛСЛАГДСАН ХОРООДОД “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ЭЭР АЖИЛЛАНА . . .

Алслагдсан хорооны иргэд төрийн үйлчилгээг хүрч, авахдаа дутмаг байдаг. Иймд Хан-Уул дүүрэг 2018 оныг “Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс 2018 оны 05 дугаар сарын 17, 18 –ны өдрүүдэд 0900 – 1600 цагийн хороонд дүүргийн 12, 13, 14-р хороонд “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ээр ажиллана.

Нэг цэгийн үйлчилгээгээр:

  1. Төвийн бүртгэлд үйлдвэрлэл эрхлэгчийг шинээр бүртгэх;
  2. Төслийн болон бусад зөвлөгөө өгөх;
  3. Мэдээллийн үйлчилгээ;
  4. “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүл болон “Төсөл бичих арга зүй”-н гарын авлагаар хангах ажлыг зохион байгуулна.

Мөн нэг цэгийн үйлчилгээгээр “Хасбанк” болон “Голомт банк”-ны зээлийн мэргэжилтнүүд хамтарч ажиллах бөгөөд иргэд өөрийн сонирхсон зээлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

 

 

 

 

             

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6187
12445
108164
4878810

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc