ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС, СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС ХАМТРАН 2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

“Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах” жилийн хүрээнд Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс, Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг дүүргийн 16 хороодод зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтийг Хан-Уул дүүргийн 16 хороодын Засаг дарга, ОӨУБ-ийн хэлтэс, Статистикийн хэлтсийн ажилтнууд хийж, иргэдэд гэрлэлт, төрөлт, нас баралт, гэрлэлт цуцлалтын бүртгэл, цахим үнэмлэх олголт, гадаад паспортын талаар болон хаяг, овог нэр, бичиг баримтын зөрчил хэрхэн арилгах талаар зөвлөгөө өгч, гарын авлага, статистикийн тоо мэдээллээр үйлчлэн, хүн ам, өрхийн мэдээллийг ХАӨМС-ийн мэдээлэлтэй тулгах, алдааг шалгах ажлыг хийж, гэрлэлтийн болон шинээр мэндэлсэн хүүхдийн төрсний гэрчилгээг хүндэтгэл, ёслолтойгоор гардууллаа.

 

Энэхүү хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгөөр хүн ам, өрхийн мэдээллийг ХАӨМС-ийн сантай тулгах, алдаа засах, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтсийн мэдээллийн уялдааг хангаж, улмаар хороодын иргэдэд бүртгэл, статистикийн салбарын үйл ажиллагааг сурталчилсан ихээхэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1988
0
73291
4139112

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc