Хан-Уул дүүргийн төгсөгчид “Эрдмийн баяр”-аа тэмдэглэн өнгөрүүллээ

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн “Эрдмийн баяр” өнөөдөр нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Хан-Уул дүүргийн хэмжээнд 1451 сурагч 12 дугаар ангиа төгсөж байгаа бөгөөд анх “А” үсэг заасан багш нар нь 12 жилийн тэртээх цаг үеэ эргэн дурсаж дурсамж хичээл зааж дүүргийн удирдлагууд үйл ажиллагааг нэгэн зэрэг нээлээ.


Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн “Эрдмийн баяр”-ыг ИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан “Хан-Уул дүүрэг 2017 онд “Мэргэжил бүхэн сайхан” аяныг санаачлан зохион байгуулж үр дүнгээ өгсөн. Энэ жил “Миний ирээдүй – Миний гарт” аяныг зохион байгуулаад явж байна. Аяны зорилго  хүүхэд бүрийг сурч хөгжих, зөв зан төлөвшилтэй болгох, мэргэжлээ зөв сонгох зэрэгт туслах зорилготой. Хүн болгон математикч болох албагүй, хүн болгон дээд сургууль төгсөх албагүй. Хамгийн гол нь та бүхэн өөр өөрийн сонгосон мэргэжилдээ эзэн болох, өөр өөрийн хүсэл сонирхолоор мэргэжлээ сонгох нь чухал. Сонгосон мэргэжил чинь та бүхний ирээдүйн амьдралынх нь баталгаа болох учир мэргэжлээ зөв сонгож, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхийг хүсэн ерөөе" хэмээлээ.


Мөн шилдэг тэргүүний сурагчдыг  Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Манлайлаг сурагч”, Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Дүүргийн шилдэг сурагч” өргөмжлөл, “Хан-Уул авьяастан” медалиар шагнаж урамшууллаа.


Түүнчлэн нийт төгсөгчид “ЭКО-ДҮҮРЭГ” зорилтыг хангах үүднээс сургуулийнхаа талбайд мод, бут тарьж байгаль эх дэлхийдээ хүндэтгэл үзүүлсэн сайхан арга хэмжээ боллоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4332
22753
134641
4200462

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc