ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.Алдаржавхлан амжилт гаргасан тамирчнаа хүлээн авлаа

Хан-Уул дүүрийн Засаг дарга Ж.Алдаржавхлан жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон залуу тамирчин Ц.Алтанзулыг хүлээн авлаа.


Хан-Уул дүүргийн иргэн, жүдо бөхийн тамирчин Ц.Алтанзул 2018 оны 5 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Ливан улсын Бейрут хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний  эмэгтэйчүүдийн 63 кг жинд Монгол улсаа төлөөлөн оролцож “Хүрэл” медаль хүртсэн байна.


Түүнд амжилтаа ахиулан олон улсын тэмцээнд амжилттай оролцохыг хүсэж Хан-Уул дүүрийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мөнгөн дэмжлэг үзүүлж итгэл хүлээлгэсэнд залуу тамирчин Ц.Алтанзул талархал илэрхийлж, цаашид улам хичээхээ илэрхийллээ.


Тэрээр 10 настайгаасаа эхлэн жүдо бөхийн спортоор хичээллэсэн бөгөөд жүдо, самбо, жюү жицү бөхийн өсвөр үе, залуучуудын улс, бүс, орон нутгийн тэмцээнээс нийт 18 медаль хүртсэн ирээдүйтэй залуу тамирчин юм.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

136
13667
85014
4150835

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc