Залууст чиглэсэн “Амьдрах ухааны боловсрол олгох” сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь 18-35 насны залууст амьдрах ухаан, эрүүл мэндийн боловсрол олгож, амьдралд нь зөв дадал хэвшил,амьдрах ухааны чадвар, эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор амьдрах ухааны боловсролын танхимаараа дамжуулан “Амьдрах ухааны боловсрол олгох” сургалтыг зохион байгуулдаг билээ.

5 дугаар сарын сургалтын үйл ажиллагааны хүрээнд “Хангай” дээд сургуулийн оюутны зөвлөлийн гишүүдэд 3 өдрийн “Амьдрах ухааны боловсрол олгох” сургалтыг

  • Өөртөө итгэх итгэл
  • Сэтгэл хөдлөлөө хянах
  • Стрессийг зохицуулах
  • Төлөвлөлт
  • Шийдвэр гаргах чадвар зэрэг сэдвүүдээр зохион байгууллаа.

Сургалтын явцад оюутан залуус маань өөрсдийн өдөр тутмын амьдралын  болоод урт хугацааны зорилгоо төлөвлөж, оновчтой шийдвэр гаргах, эерэг хандлагыг амьдралдаа хэвшүүлж стрессээ зохицуулах, сэтгэл хөдлөлөө хянах, өөртөө итгэх итгэлээ тодорхойлон, үнэлж, хөгжүүлэхэд бүтээлч сэтгэлгээний аргуудаар дамжуулан суралцаж, хамтдаа туршин, үзэл бодлоо илэрхийлэн цаашид амьдралдаа хэрхэн хэвшүүлэх талаар хэлэлцлээ.

Сургалтын үр дүнд оюутан залуус аливаад эерэг хандлагаар ханддаг, асуудлыг зөв шийдвэрлэдэг, үзэл бодлоо өөртөө итгэлтэй илэрхийлж сэтгэл хөдлөлөө хянаж, үйл ажиллагаа, өдөр тутмын амьдралаа төлөвлөн зохион байгуулж эрүүл зөв дадал хэвшлийг амьдралдаа төлөвшүүлэх хандлагатай болов.

Залуустаа амжилт хүсье!

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

574
18878
65580
4836226

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc