АЛСЛАГДСАН ХОРООДЫН ИРГЭДЭД “ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс “Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах” аяны хүрээнд санаачлан хэрэгжүүлж байгаа алслагдсан хороодын иргэдэд “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г хүргэх ажил 2018 оны 05 дугаар сарын 17, 18-ны өдөр болж өндөрлөлөө.

Явуулын нэг цэгийн үйлчилгээгээр 14, 13, 12-р хорооны иргэдэд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үйл ажиллагааг танилцуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийг төвийн бүртгэл бүртгэх, “Төсөл бичих гарын авлага” болон “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлээр хангах ажлыг зохион байгууллаа.

Мөн энэ ажилд Хасбанк, Голомт банкны зээлийн мэргэжилтнүүд оролцож, үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж ажилласан.
Нэг цэгийн үйлчилгээгээ 14, 13, 12-р хорооны 70 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдэд холбогдох зөвөлгөө мэдээллийг өгч ажилласан.

Мэдээлэл авсан иргэд өндөр сэтгэгдэлтэй буйгаа илэрхийлж, дүүргийн удирдлагуудад явуулын цэгээр ажиллах ажлыг тогтмол зохион байгуулж байхыг уламжиллаа.

Явуулын нэг цэгийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажилд тусалсан Хан-Уул дүүргийн 14, 13, 12-р хорооны Засаг дарга, хорооны мэргэжилтэн, хэсгийн ахлагч нартаа баярласан талархснаа илэрхийлэе.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2001
0
73304
4139125

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc