Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Цом”-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээнд багийн дүнгээр Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тэргүүллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хорооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг  Засаг даргын нэрэмжит “Цом”-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Засгийн газрын 2011 оны  02 дугаар сарын 01-ны 32, 05  дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх , биеийн тамир, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгох ажилтан, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх 24 хэлтэс, албадын 48 багийн давхардсан тоогоор 800 гаруй ажилтан, албан хаагчид  спортын  5 төрөл /Боулинг, дартс, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг/-өөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Энэ жилийн тэмцээний онцлог баг тамирчид идэвхтэй оролцож бэлтгэл сургуулилт нь бүрэн хангагдсан байдлаар тэмцээнд оролцлоо.

Багийн нийлбэр дүнгээр:

  • 3-р байрт Татварын хэлтэс
  • 2-р байрт Цагдаагийн хоёрдугаар хэлтэс
  • 1-р байрт Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тус тус шалгарч шилжин явах “Цом”, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.


Хаалтын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, тасгийн дарга нар болон албан хаагчид оролцож шилдэг баг тамирчдынхаа шагналыг гардуулан өглөө.















Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4339
22760
134648
4200469

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc