УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар хамтран 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр онол практикийн хурал, ур чадварын тэмцээн, салбарын ажилтны баярын хурлыг Нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Тэмцээнд "Илтгэл", "Ур чадвар", "Шилдэг ажилтан" гэсэн төрлөөр дүүргүүдийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн 450 гаруй албан хаагчдаас ур чадвар, ажил мэргэжлээрээ шалгарсан 54 албан хаагч оролцон өрсөлдснөөс Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олон 
тэргүүн байр эзэллээ.

Уг үйл ажиллагааны үеэр Хүн амын сэтгэл хангалуун амьдралын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хөдөлмөрлөж, төрийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд чиглэсэн үйлчилгээг оновчтой, хүртээмжтэй хүргэх ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан 7-р хорооны Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Алтанцэцэг, 11-р хорооны Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Баяржаргал нар “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1270
0
91579
4862225

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc