ХАН-УУЛ ДҮҮРЭГТ “ӨРХ БҮРТ ЖИМС” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Өрх бүрт жимс” хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүн амыг экологийн цэвэр, амин дэм бүхий жимс жимсгэнээр хангах ажлыг эхлүүлэн 400 өрхөд үхрийн нүдний суулгацыг үнэ төлбөргүй олголоо. 

Мөн дээрх ажлын хүрээнд жимс, жимсгэнийг өрх бүрт тариалуулахаар тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 2000 суулгацыг авч, иргэддээ хөнгөлөлттэй, зээлээр олгож эхлээд байна.

Уг ажил нь 2018-2022 он хүртэл хэрэгжих бөгөөд өрх бүрт чацаргана, алим, чавганы модыг тариалуулж, иргэдээ амин дэм бүхий жимс, жимсгэнээр хангах зорилтыг тавин ажиллаж байна.

Өрх бүр ногоон орчинтой “Эко дүүрэг”-ийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77771965/513/ утсанд холбогдож аваарай.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4266
22692
134575
4200396

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc