Халдварт ба халдварт бус өвчнөөс хамтдаа сэргийлцгээе!

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд халдварт ба халдварт бус өвчний талаар мэдлэг олгох, эрүүл зөв дадал хэвшлийг өдөр тутмын амьдралд төлөвшүүлэх зорилгоор амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээнд “Халдварт ба халдварт бус өвчин” сэдэвт сургалтыг иргэд, залуус, албан байгууллагуудад тогтмол зохион байгуулдаг.

5 дугаар сарын сургалтын үйл ажиллагааны хүрээнд Гал унтраах аврах 30 дугаар ангийн албан хаагчдад “Халдварт ба халдварт бус өвчин” сургалтыг зохион байгуулаа.

Сургалтаар:

  • Халдварт ба халдварт бус өвчний талаар үндсэн ойлголт
  • Халдварт өвчний төрөл, урьдчилан сэргийлэх арга зам
  • Халдварт бус өвчин, үүсэх шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам
  • Эрүүл зөв дадал хэвшлийг амьдралдаа хэвшүүлэхэд бидний хийх алхам зэрэг сэдвийг бүтээлч сэтгэлгээний солилцооны аргаар хамтран суралцаж, цаашид хэвшүүлэх алхамын талаар хэлэлцлээ.


Сургалтын үр дүнд албан хаагчид өдөр тутмын буруу хэвшлээс эрүүл мэндэд үүсэх эрсдлийн талаар мэдлэг ойлголттой болж, цаашид халдварт ба халдварт бус өвчнөөс эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, эерэг дадал хэвшлээр урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болж цаашид амьдралдаа хэвшүүлэх хандлагатай боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1786
13946
86664
4152485

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc