ХАН-УУЛ ДҮҮРЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, сэтгэл зүйн хувьд хямралтай, нийгмийн харилцаанд төдийлөн оролцож чаддаггүй, хууль эрх зүйн талаарх мэдээлэл хомс байдаг тул тэдэнд мэдээ, мэдээлэл өгч нэг өдрийг баяр баясгалантай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, амьдралын итгэл үнэмшлийг олгох зорилгоор Хан-Уул дүүрэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Нийслэлийн нийгмийн халамжийн газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дашхорлоо, Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Монголын тусгай олимпын хорооны Эрүүл мэндийн төслийн захирал Г.Жавзандулам болон албаны бусад  хүмүүс оролцлоо.

Өдөрлөгт нийт 250 хүүхэд оролцож, урлагийн тоглолт үзэж сонирхлоо. Мөн  Гэр бүл судлалын төвийн судлаач, доктор Г.Наранбаатар эцэг эхчүүдэд “Хүүхдийн хүмүүжил-гэр бүлийн харилцаа” сэдвээр илтгэл тавьж  эцэг эхчүүдийн сэтгэлийн галыг асаасан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.

Тус өдөрлөг нь  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй  хүүхдүүдэд дэмжин ажилладаг байгууллагын гарын бэлгийг гардууллаа.









Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

221
1966
49204
4499568

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc