Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, санаачлагатай ажиллсан албан хаагчид “Талархал” гардууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан албан хаагчид “Талархал” гардууллаа.

Талархал, мөнгөн шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд, Цэргийн штабын дарга А.Баттулга нар  гардуулан өглөө.


Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд “Цэргийн насны залуучуудын цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэх зорилгоор тэдний эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” болзолт уралдааныг амжилттай зохион байгуулж, идэвхи зүтгэлтэй ажилласанд баяр хүргэе. Цаашид Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг дэмжин ажиллахыг уриалан ажилд нь амжилт хүсэе хэмээлээ.






 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

67
44202
118390
4692605

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc